Р.Манлай, Д.Эрдэнэбилэг нар даамын Азийн АШТ-ийг тэргүүлж явна

 

100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 

 

 

БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим даамчид өрсөлдөж буй тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аварга Г.Ганжаргал, БНХАУ-ын Жон Вэй болон 64 буудалт даамын дэлхийн аварга Узбекстаны А.Артиков нарын таван улсын шилдэг 24 даамчин өрсөлдөж байгаагаас дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, их мастер Д.Эрдэнэбилэг нар тус бүр 7 оноотой, Ц.Сүхбат, Ц.Хашчулуун болон БНХАУ-ын Жоу Вей нар тус бүр 6 оноотойгоор удаалж явна.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)