Оросын шигшээг олимпод оролцуулахаар болжээ

 

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх хороо теле хурал хийж, Оросын шигшээг Рио-де-Жанейрогийн олимпод оролцуулах шийдвэр гаргалаа. Энэ тухай ОУОХ-ны сайтад мэдээлжээ. Түүнчлэн тодорхой тамирчид, багийг олимпод оролцуулах бүх эрх мэдлийг спортын төрлүүдийн Олон улсын хороонд өгчээ. Хуралдаанд Оросын Олимпын хорооны ерөнхийлөгч Александр Жуков дэлгэрэнгүй үг хэлсэн бөгөөд Олимпын хороо Олон улсын байгууллагууд болон WADA, ОУОХ-ны тавьсан шаардлагыг биелүүлж, бүх чиглэлээр хамтран ажиллана гэсэн баталгаа өгсөн байна. Ням гаригт болсон теле хуралдаанд Гүйцэтгэх хорооны 15 гишүүн болох ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, дэд ерөнхийлөгч нар Наваль Эль-Мутавакель, Крэйг Риди, Жон Коутс, Ю Зайцинь, Анита Дефрантц, Чин-Куо Ву, Вилли Лухан, Рене Фазель, Патрик Хикки, Гунилла Линдберг, бага Хуан-Антонио Самаранч, Сергей Бубка, Угур Эрденер, Клаудиа Бокель нар оролцсон байна.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)