Японд гэмт этгээд 15 хүний амийг бүрэлгэжээ

Японы Канагава арал дээрх Сагамихара хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвд хутгатай этгээд халдлага үйлдэн 15 хүний амь насыг хөнөөж, 40 гаруй хүн шархдуулсан хэрэг гарсан билээ. Хэрэг үйлдсэн этгээд өөрөө цагдаа дуудан, “энэ бүхнийг би хийсэн” хэмээн мэдүүлсэн байна.

Урьдчилсан шалгалтын байдлаар, 26 настай гэмт этгээд энэхүү халамжийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан нь тогтоогдоод байгаа аж. Түүний аймшигт аллага үйлдсэн сэдэлжүүлэг юунаас болсон талаар одоогоор цагдаагийн мөрдөн шалгаж байна хэмээн NHK телевиз мэдээлжээ.

Халдлагын хохирогч 19 хүн болсон хэдий ч 15 хүн амь үрэгдсэн гэж цагдаагаас албан ёсоор мэдээлээд байгаа юм байна. Шархдагсдаас 20 гаруй хүний бие ихээхэн хүнд байгаа гэж эмч нар мэдэгджээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)