Улаанбаатар хотод 6 дугаар сард 42823 жуулчин иржээ

 

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ.

 

Гол зах зээлийн орнуудаар үзвэл

- япон (+9%),

- америк (+0.4%),

- орос (+18%),

- казакстан (+4%),

- герман (+0.5%),

- австрали (+50%),

- франц (+38%),

- солонгос (+35%) жуулчдын тоо өсөж, харин хятад (-3.8%) болон англи (-1.8%) жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)