С.Ламбаа Биеийн тамир спортын газраа Ж.Батсуурь сайдад хүлээлгэн өглөө

 

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өнөөдөр яамныхаа харьяанд байсан Биеийн тамир спортын газраа шинээр томилогдсон Ж.Батсуурь сайдад хүлээлгэн өгчээ.

 

Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай ажиллаж эхэлсэн.

 

Шинэ бүтэц яамдууд өөрчлөгдсөний дагуу Биеийн тамир спортын газар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжсэн учир ийнхүү Ж.Батсуурь сайдад хүлээлгэн өгчээ.

 

 

 

Энэ үеэр ЭМС-ын сайд С.Ламбаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлаа танилцуулаад богино хугацаанд үр дүнтэй ажиллаж биеийн тамир спортын салбарт Монгол Улс багагүй амжилт гаргасныг онцлов. Энэ ололт амжилтыг цааш тасралтгүй үргэлжлүүлэн ажиллахыг шинэхэн сайдад зөвлөсөн юм.


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (46.161.9.51)

    2017-06-06

    wh0cd211140 Triamterene Online Effexor chewable viagra soft tabs