22 сургууль, 31 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

 

Улсын хэмжээнд нийт 1288 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс улсын цэцэрлэг 890 гаруй байдаг бол 460 хувийн өмчийн цэцэрлэг байдаг аж. Нийслэл хотын цэцэрлэгүүдийн хувьд орон нутагтай харьцуулахад ачаалал өндөр байдаг.Цэцэрлэгүүдийн бүлэг дүүргэлтийн хувьд нэг бүлэгт 40-60 хүүхэд хамрагдаж байгаа.

 

Жилд дунджаар 30-38 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад оруулж байгаа. Энэ жил салбарын хэмжээнд шинээр 158 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 31 цэцэрлэг, 22 сургуулийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар албаныхан дуулгалаа. Энэ жилдээ 50-60 шинэ цэцэрлэг, сургуулийн барилга ашиглалтад оруулж, хүүхдүүд хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 256 мянган хүүхэд байгаа гэсэн тоо гарсан байдаг. Харин энэ жил 288 мянга болж нэмэгджээ. Өнгөрсөн оны статистикаар бол 201 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан. Энэ жилийн тайлангаас харахад 221 мянган хүүхэд хамрагдаж байна. Эдгээрээс цэцэрлэгт 201 мянга, үлдсэн 20 гаруй мянган хүүхэд хувилбарт сургалт буюу /тусгай болон гэр цэцэрлэгт /  хамрагдах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.51)

    2017-07-07

    wh0cd785572 avalide online bentyl tabs GENERIC LEVITRA celebrex 400 mg amoxicillin online

  • LAesewmkdJzCYiqvyEj (46.161.9.8)

    2017-04-08

    6lr1qj acqbcxhnaxfd, [url=http://bmzoamflhsze.com/]bmzoamflhsze[/url], [link=http://gxhgluaayrae.com/]gxhgluaayrae[/link], http://bckzomdzrsup.com/

  • (103.212.118.123)

    2016-07-27

    ЗӨВ ШҮҮ