Орчлон констракшны барилга дээрээс хүн унаж нас барлаа

Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээрээс гадаадын иргэн унаж амь насаа алджээ. Энэ үйл явдал өчигдөр болсон байна. Тодруулбал, Баянзүрх худалдааны төвийн баруун талын "Орчлон" констракшны барьж буй есөн давхар орон сууцны барилгын өргөгч цамхаг дээрээс Франц улсын иргэн 48 настай эрэгтэй B.T унаж осолдсон байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)