Борооны улмаас замын далан эвдэрчээ

      

Улсын чанартай А0301 Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн 13-15 /418-416 дахь км-т долдугаар сарын 26-ны 17 цагийн орчим богино хугацаанд хүчтэй аадар бороо, мөндөр холилдож орсны улмаас ЗАМЫН ДАЛАНГ ЭВДЭЖ 4 ширхэг хиймэл байгууламж нь ил гарсан байна.
 

Далангийн эвдрэлийн урт нь 70 метр, далангийн ухмал үүссэн хэсэг 2,5-3 метр, замын явах анги руу 60-80 см орж ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГ НЬ 1 УРСГАЛТАЙ болсон байгаа тул тус чиглэлийг зорих ЖОЛООЧ НАР оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчино уу гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)