Тарваган тахлын вакцинжуулалт өнөөдөр дуусна

                                                       

Улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 18-28-ны хооронд зохион байгуулахаар болсныг Эрүүл мэнд, спортын яамнаас өмнө нь мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, дээрх вакцинжуулалтад хамрагдах хугацаа өнөөдрийн 18.00 цагаар дуусах тул түүнээс урьтан хамрагдахыг мэргэжлийн байгууллагуудаас сануулж байна. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсдэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм.

Монгол орны 17 аймаг, 137 суманд энэ өвчин гарах эрсдэлтэй. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай аж.

Дархлаажуулалтыг 6 наснаас дээш насныханд тарих заалттай бөгөөд харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)