“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шалгахаар болжээ

                              

 Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь  Монгол Улсын мэдэлд шилжиж байгаа тухай Ч.Сайханбилэгийн засгийн газар /2016.06.28/ зарласан билээ.

Ч.Сайханбилэг энэ тухай "ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь ХХБ-ны төлөөний компани болох "Монголын зэс" компани юм. Ингээд Эрдэнэт үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм" хэмээн  мэдэгдсэн. 

Гэвч тус мэдэгдэл нь МАН, болон МАХН-уудын таашаалд үл нийцсэн шийдвэр болж тэдний зүгээс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн удаатай. Учир нь ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшдэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан "гадныхан"  авлаа гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

 Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.83 хувийг нь Люксембург Улсын "Global investment and Development" компани, 7.32 хувийг Америкийн "US Global investment" компани, 19.95 хувийг Америкийн "United Banking Corporation", 4.78 хувийг "GS Mongolia investment" , 2.12-хон хувийг монголчууд эзэмшдэг тухай бид өмнө нь мөн мэдээлж байсан.

Тэгвэл   “Эрдэнэт “үйлдвэрийн 49 хувийг шалгахаар  Мэргэжлийн Засгийн газраас Ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ахлан ажиллахаар  болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Naraa (122.201.22.141)

    2016-07-28

    Tamin togoonii ulgerees hezee garna daa ene mongolchuud. Huviin hevshil avsan ni zuv shuu dee. Hudlaa ard tumenii ner barisan humuusiin ugend ***** itge. Zohih tatvar huraamjaa avaad baival boloh bishuu. Hudlaa eh oronch dur esgehee odoo zogsooj uz. Songuuli duussan.

  • (112.72.11.134)

    2016-07-27

    deer ni eebee . me enhbold nar baisan tcagt huulin daguu bnaa geedl boloo shvv dee

  • z (202.179.29.253)

    2016-07-27

    shudarga vnenig olj ard tvmende tailagnaarai inged bval MAN g demjin sh de

  • Зочин (182.160.38.56)

    2016-07-27

    Тэр Нямдоржийн хэлдэг түмэн зөв. Үүнийг зохион байгуулж байгаа хүн шуналаа тат гэж хэлсэн. Сайханбилэг бол зүгээр нэг том хүүхэлдэй байсан гэдэг нь тодорхой болж байна. Хүн санасанаа гүйцэлдүүлэх гэж хэзээ ч байдаггүй юм.

  • (59.153.114.115)

    2016-07-27

    Ингээд байвал та нарыг 100 хувь дэмжнээ МАН-хан

  • zochin (150.129.141.238)

    2016-07-27

    Saihanbileg gemt hereg hiisen. Shn bileg gemt hereg hiisen.