Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 10 чиглэлээр үүрэг өглөө
- 2016-07-27
- Улс төр
- 0
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны долдугаар сарын 27-ны өдөр хийлээ.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг өгөв. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, түүнд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулах,
2. Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг судалж танилцуулах,
3. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судалж танилцуулах,
4. Шинээр баталсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхлэх хугацааг сунгах, уг хуульд байгаа зөрчилтэй заалтыг засах талаар хуулийн төсөл боловсруулж танилцуулах,
5. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, Нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа төлөөд ажилласан жилээ тооцож, бодуулж болох эсэхийг судалж танилцуулах,
6. Малын гаралтай түүхий эдийн экспортын татварыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулах,
7. Хичээлийн бус цагаараа цагийн ажил эрхлэх “Орлоготой оюутан хөтөлбөр” хэрэгжүүлэх,
8. “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх,
9. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, үр дүнгээ Засгийн газарт танилцуулах,
10.Бүх салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг иргэдэд хүндрэл багатай, шуурхай зохион байгуулах. Эдгээр үүргийн биелэлт, холбогдох шийдвэрийн төслийн ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (3)
зочин (203.91.115.46)
зөв шуурхай ажиллах хэрэгтэй,өнгөрсөн 4 жилийн дампуурлыг засч байж цааш явах учраас ажил их байгаа шүү
зоÑин (43.242.243.106)
ажилаа аваад Ñдаагүй байна ÑÑ Ð½ÑÑÑ Ð½Ñ Ð¸Ð½Ð³Ñж мÑÐ°Ð°Ð»Ð°Ñ Ñ ÑÑÑгүй залÑÑ Ñ Ò¯Ð½ ÑÑÑна Ñ Ð°ÑÐ¸Ð½Ñ ÐÐÐ-ÑÐ½Ñ Ð°Ð° мөÑийн Ñ Ó©ÑөлбөÑийг Ñ ÑÑÑгжүүлÑÑ Ð°Ð¼ÑдÑалд ойÑÑ Ð¾Ð½ Ò¯Ò¯ÑÑг Ð´Ð°Ð°Ð»Ð³Ð°Ð²Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð°
ÐоÑж (202.21.106.154)
Ðжлаа мÑддÑггүй ÐÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹ ÑайдÑн өгÑөн Ò¯Ò¯ÑÑг Ð´Ð°Ð°Ð»Ð³Ð°Ð²Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð° даа. ÐÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹ Ñайд Ñ Ò¯Ð½ ажлÑÐ½Ñ Ð°Ð° дөÑийг нÑг л Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ Ð±Ð°Ð¹Ñ ÑинÑ. ÐÑд ÑүмÑнд ÑÐ°Ð°Ð»Ð°Ð³Ð´Ð°Ñ Ð³Ñж ингÑвÑл Ñ ÑÐ»Ñ Ð¾ÑнÑг ÑÑн ÑдиÑÐ´Ð°Ñ Ñай манаÑай. ÐÑÑÑ 4 жилд Ñ ÐонголÑн аÑд ÑүмÑн Ñ Ð·Ð¾Ð²Ð¾Ñ Ð½Ñ Ð´ÑÑ . Ð¥Ó©Ó©ÑÑ Ð¸Ð¹.