Аргын тооллын 7 сарын 28, Бархасвадь гараг

ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНИН САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Аргын тооллын 7 сарын 28, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)