Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өчигдөр анхдугаар хуралдаанаа хийсэн.

 

УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

 

Мөн Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлоготой холбогдуулан  яамдын Бодлого, төлөвлөлтийн  газарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс байгуулж ажиллахаар шийдвэрлэжээ.. Түүнчлэн яамны газар, хэлтэс нь орлогч даргагүй байх, татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтжээ. Мөн албандаа жижиг машин унахаар болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Bi (59.153.113.140)

    2016-07-28

    Demjij bna. Mashiniig zuvhun albanii heregtseend unuulj, tootsoh es avaas benzin, shatahuun, tsag, jolooch budaa, ajildaa uursduu irh surah 4 jil baig

  • (103.57.92.76)

    2016-07-28

    Mongoliin mini tur baina uu