Монголын тамирчид “Team Mongolia” тусгай автобусаар ”Рио”-г зорьжээ

 

"Рио-2016" олимпийн наадамд оролцох баг тамирчид анх удаагаа тусгай зориулалтын “Team Mongolia” автобустай болжээ. Тус автобус нь 45 хүний суудалтай бөгөөд тамирчдаа онгоцны буудлаас тосох, бэлтгэлийн төв болон Олимпийн тосгонд хүргэж өгөх, авах зэргээр үйлчлэх аж.

 

Автобусны чимэглэлийн загварыг "Монгол Шуудан" ХК-ийн зураач Ч.Бат-Эрдэнэ, дизайнер Ж.Ганхуяг, маркийн мэргэжилтэн Т.Адьяадорж нар үнэ төлбөргүйгээр урлан өгч баг тамирчдаа дэмжжээ. Мөн үүнээс гадна монголын шигшээ багийнхан “Team Mongolia”  брэндийн хувцас болон олимпийн тусгай логотой болоод байгаа билээ.

 

Монголын баг ирэх сарын 05-21-ний өдрүүдэд үргэлжлэх Бразил улсын Рио Де Жанейро хотноо эхлэх зуны олимпод түүхэндээ байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Тодруулбал, Монгол улсаас энэ жил “Рио-2016”-д 42, парамлимд 8 тамирчин оролцож байна. 

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)