Сургалтын төлбөрийн зээлийн эрэлт нэмэгджээ

 

Их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох “Сайн оюутан” хөтөлбөрийг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн. Арилжааны гурван банк энэ зээлийг өнгөрсөн хавраас олгож эхэлжээ. Гэхдээ улирлын чанартайгаар зээл авах нь бага байсан ч хичээлийн жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд сургалтын төлбөрийн зээл сонирхсон иргэд арилжааны банкуудад хандаж, зээл авч эхэлжээ. Зээл олгох ерөнхий шаардлага нь шинээр элсэж буй оюутны хувьд ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан байх, суралцаж буй оюутны хувьд сурлагын голч оноо 2.5-аас дээш байх шаардлагатай. Уг зээл нь гурван төрөлтэй бөгөөд, нэгдүгээрт, дахин санхүүжилтийн зээл буюу сургалтын төлбөрт зориулан авсан цалин тэтгэврийн зээлийг шилжүүлэх, хоёрдугаарт, хичээлийн жил дотроо төлөх богино хугацааны зээл нь ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан байна, гуравдугаарт, урт хугацааны зээл буюу сургалтын төлбөрийн зээл аваад төгссөнийхөө дараах жилээс дөрвөн жилийн дотор төлөх зээл авахын тулд ЭЕШ-д 650-аас дээш оноо авсан байх ёстой. Зээлийн төрлөөс хамаарч тав хүртэлх хувийн хүүтэйгээр төгссөнөөс хойш 1-4 жилийн хугацаанд зээлээ төлөх юм. Сард дунджаар 200 мянган төгрөгийг орлогоосоо төлөх нөхцөлтэй. Сургалтын төлбөрийн зээл авсан тохиолдолд төгссөн эхний нэг жилд буюу ажилд орох хүртэлх завсрын хугацаанд зээл төлөхийг шаардахгүй аж. Ганцхан зээлийн хүүгээ төлөх юм.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)