Г.Маралмаад 23 жилийн ял оноолоо

Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, төрсөн эцэг Т.Цогтын хэргийг цагаатгав. Т.Цогтод прокуророос Эрүүгийн хуулийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Г.Маралмаа хүнийг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Г.Маралмааг 23 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаажээ. Түүнчлэн Г.Маралмаагаас 4.646.839 төгрөгийг гаргуулж талийгаачийн ээж Б.Өнөржаргалд олгох шийдвэр гарлаа.

 

Б.Дэлгэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)