Н.Энхбаярт өмгөөлөгч олж өгөхөөр тендер зарлажээ

 

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар яллагдагчаар татсан. Гэвч түүнийг өмгөөлөх мэргэжлийн хүн олдохгүй байгаагаас АТГ-ын хэд хэдэн удаагийн зарлан дуудах хуудаст хариу өгч, байцаалт өгөөгүй байгаа юм. “АТГ-ын дарамт нөлөөнөөс шалтгаалан надад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс өмгөөлөгч нар татгалзаад байна. Би ямартай ч өмгөөлөгчтэйгөөр байцаалт өгнө” гэж Н.Энхбаяр тайлбарласан. Иймээс АТГ-аас Монголын хуульчдын холбоонд хандаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүсчээ. Харин тус холбооныхон ийм томилолтоор ажиллах өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгч байвал долдугаар сарын 29-ний дотор мэргэжилтэн Б.Нямхоролд хандаж, нэрээ ирүүлэхийг санал болгосон байна.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.252.213)

    2016-07-28

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.