Хакүхо Монголын сүмогийн холбооны ерөнхийлөгч болно

 

Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-31-нд “БуянтУхаа” спорт цогцолборт болно. Энэхүү тэмцээнийг үзэж сонирхон, гарын бэлгээ гардуулахаар их аварга Хакүхо Даваажаргал тэргүүтэй монгол сүмочид эх орондоо иржээ. Хакүхо Даваажаргал “Сүмо бөхийг даян дэлхийд түгээхэд энэ тэмцээн чухал үүрэгтэй. Ямар улсын баг түрүүлэх бол гэж сэтгэл догдлон хүлээж байна. Кёкүшюүзан Д.Батбаяр ах манай улсын сүмогийн холбооны тэргүүний албан тушаалыг надад хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Мэргэжлийн сүмод орох замыг нээж өгсөн, хайрлаж хүндэлж явдаг ахын маань сүмотой холбоотой хийж байгаа сүүлчийн ажил учраас зохион байгуулахад нь тусалж дэмжинэ” хэмээсэн юм. Тэмцээний үеэр азтай үзэгч шалгаруулан, супер азтанд “Land Cruiser Prado” автомашин, 10 азтанд Токио хотноо болох Намрын тэмцээн үзэх аялал, зургаан азтанд Их аварга Хакүхогийн кэншё, таван азтанд “ Samsung Galaxy S7” ухаалаг утас өгөхөөр болжээ.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)