Даншиг наадмаар Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам шашин-2016 шашин” соёлын наадмыг  ирэх наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байгаа билээ.

 

Хоёр дахь жилдээ сэргээн тэмдэглэх гэж буй даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас том оврын 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо. 

 

Хүй долоон худаг  руу явах автобус нь наймдугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна. Харин наймдугаар сарын 07-нд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явах аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.57.95.131)

    2016-07-31

    юун даншиг наадам бэ саяхан үндэсний баяр наадмаа өргөн тэмдэглээ биздээ? БатҮүлийн үеийн иймэрхүү илүү мөнгө угаалтыг зогсоогоосой