Д.Өнөрболор: Г.Мөнхбаярыг дэмжиж байна

                    

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байсан Д.Өнөрболор мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Миний бие МАН-ын олон мянган гишүүд, журмын нөхдийнхөө хамтаар бодлого үйл хэргийг нь хоёргүй сэтгэлээр дэмжиж ажилласаар ирсэн.

2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан манай намын Удирдах зөвлөлөөс намайг Барилга хот байгуулалтын яамны сайдад нэр дэвшүүлээд байсан билээ. Ингэхдээ барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хандлага, авч хэрэгжүүлэх шаардлага арга хэмжээ, бодлого шийдвэрээ сайтар судалж салбарын төлөөллүүдийн санал хүсэлтийг харгалзан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Миний бие барилгын салбарт 20 гаруй жил зүтгэхдээ салбартаа орчин үеийн шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлж, барилгын салбараа дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлж шинэчлэхийн төлөө ажилласаар ирсэн.

Надад итгэл хүлээлгэж өндөр хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлсэн МАН-ын Удирдах зөвлөл, гишүүд дэмжигчид, Монголын барилгын үндэсний ассоциаци, Улаанбаатар хотын худалдааны танхим, барилгын салбарын мянга мянган үйлс нэгт нөхөд, ажилтан, хамт олон, мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүргээ биелүүлж үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэхээр сэтгэлээсээ дэмжсэн сэтгүүлчид, урам зориг өгч, дэмжлэг үзүүлсэн иргэд, найз нөхөддөө чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа үүгээр илэрхийлье.

Засгийн газар түргэн хугацаанд бүтэц бүрэлдэхүүнээ эцэслэн томилж, төр засгийн үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулах зүй ёсны шаардлага байгаа тул бүтэц томилгооны асуудлаа цаг алдалгүй шийдвэрлэж, улс орныхоо эдийн засгийг сэргээх ажилдаа яаравчлан орох хэрэгтэй.

Цаашид барилгын салбарыг хөгжүүлэхийн төлөө МАН-аас дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд зорилго нэгт нөхдийн хамт илүү ихээр зүтгэх эрч хүч, хүсэл зорилго дүүрэн байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга хот байгуулалтын сайдад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг нэр дэвшүүлснийг талархан хүлээж авч, ажлын амжилт хүсье.

Монгол орныхоо сайн сайхны төлөө, барилгын салбарыг дахин сэргээн босгохын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн, Д.Өнөрболор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • зочин (103.57.95.19)

    2016-07-31

    энэ муу солонгосын доодохыг хөхөгч авгай нэг их мэдэгдэл гаргаад байдаг нь яршиг л байна.Дэд сайд горьдож л манж зан гаргаж байгаа биз дээ,хэхэ.

  • хүнчанар (139.5.216.85)

    2016-07-31

    Маш ухаалаг эмэгтэй байна. Мөнхбаяр хотын сайн муутай олон жил хутгалдсан, далд хотоо ил хотоосоо илүү мэддэг, олон таван үггүй хүн. Маш сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хотын даргаар хамгийн үр бүтээлтэй ажилласан. Пиар багатай л хүн.

  • (202.21.117.194)

    2016-07-29

    өнөрболорыг ямрыг мэдэхгүй юм. мөнхбаяр бол газар зарагч шдээ. м.энхболдын үгнээс гарахгүй, өөрийн толгойгүй хүн биш үү? хотын төлөө юу ч хийгээгүй хүн сайд болох юм уу? ичих сэтгэл байхгүй юу. гутамшигтай

  • zochin (124.158.74.54)

    2016-07-29

    saihan medegdel bna

  • (59.153.115.167)

    2016-07-29

    Chi hezee ch said bolohguee muu sarmisnii ish guhugchuu

  • (202.9.40.45)

    2016-07-29

    Amjilt. Mundag xun shuu