“Имарт” ачааллаа дийлэхгүй хаалгаа барилаа

                          

Өнөөдөр албан ёсны нээлт нь болоод буй “Имарт” хайпермаркет үйлчлүүлэгчдийнхээ ачааллыг даахгүйн улмаас түр хаалгаа барьжээ. Амтай бүхэн “Имарт”-ыг ярьж, хөлтэй болгон нь шинэхэн худалдааны төвийг сонирхон зочилж байгаа тул хараахан ийм “дайралтад” бэлтгээгүй магадгүй тооцоолоо ч үгүй байсан биз ээ.

Хэдхэн жилийн өмнө монголд анх удаа “KFC” түргэн хоолны газар нээгдэх үед ч мөн ийм явдал болж байсан удаатай. Дэлхийн брэнд шарсан тахиаг амталж үзэхийг хүссэн хүмүүс анхны салбарынх нь гадаа шөнө болтол очерлон хүслээ гүйцээх гэж байсныг тодхон санаж байна. Үүнээс харахад манайхан шинэ зүйл туршиж үзэхээр хэтэрхий тэмүүлдэг нь харагдаж байх шиг. Буруу зүйл байхгүй дээ.

Дашрамд дуулгахад “Имарт” хайпермаркетын нээлтийн хямдрал, үйл ажиллагаа 7-р сарын 28-аас 8-аар сарын 10 хүртэл үргэлжилнэ гэсэн шүү.

                    

                    

                    

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН (103.26.193.59)

    2016-07-28

    МУ Японы дараа хамгийн үнэтэй улсаар шалгарсан байна. манай юмны үнэ хэт хөөрөгдөлтэй. Иймээс ч хүмүүс хямд юм авах гэж ийнхүү улайрч нэрээ мэдэхгүй дайрч хүн амьны хэрэг гарахад бэлэн байв. Өрсөлдөгчийн газар юу хийж байна. Юмны үнийг буруулаачээ.

  • uilchiluulegch (103.229.122.209)

    2016-07-28

    harin tuumee gol tuluv buh derguurt bdag l yum bna tegeed hyamdral gej arai l bish ee hyatadin heden yum bna or hunjiliin daavuu hyatad haluun sav hyatad geh met bas hyamarsan chiher ni hugatsaa ni duusah duhsun uramshuullaa hudal unen heleed uguhgui balai yum bna

  • zochin (103.229.122.209)

    2016-07-28

    Oligtoi yum baihgui zohion baiguulalt muutai yum bna bilee ug ard tumendee shan yumaar uilchilrh gej bgaa yum bna odoogoor bol arai l chanarin shaardlagand hurergui l bna