Даншиг наадмын 256 хүчтэнийг даншгийн арслан Р.Пүрэвдагва магнайлна

 

Даншиг наадам наймдугаар сарын 6-7-нд Хүй долоон худагт болж, хүчит 256 бөх зодоглоно.
Өнгөрсөн жил даншиг наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол хүртсэн билээ. Харин үзүүрт хүрсэн улсын гарьд Б.Гончигдамба даншгийн заан цол хүртсэн.


Зургаа давж, их шөвөгт шалгарсан улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Э.Энхбат нар даншгийн өсөх идэр начин цол хүртсэн бол Б.Пүрэвсайхан, О.Хангай, Б.Батжаргал, Д.Амарсайхан нар даншгийн начин цолд хүрсэн.
Даншиг наадмын цол улсын цолоос тусдаа тул даншиг наадамд Р.Пүрэвдагва даншгийн арслангийн хувиар хүчит бөхчүүдээ магнайлан босох учиртай. Мөн өмнөх жилийн цолтнууд эрэмбээрээ ам авах юм.


Даншиг наадамд түрүүлсэн бөхөд улсын наадамд түрүүлсэн бөхтэй дүйх хэмжээний мөнгөн шагнал буюу 15 сая төгрөг олгох ажээ.


Даншиг наадам цолны хуучны тогтолцоогоор буюу харцага, гарьд цолгүйгээр начин, өсөх идэр начин, заан, арслан, аварга гэх дарааллаар цол олгогддог.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)