УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр хаана

 

УИХ-ын 2016 оны ээлжит Хаврын чуулганыг өнөөдөр хаахаар төлөвлөжээ.

 

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн УИХ-ын Хаврын чуулган 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа.

 

Хуулийн дагуу долдугаар сарын 5-нд хаалтаа хийх ёстой ч энэ жил ээлжит сонгууль тохиосонтой холбогдуулан хойшлоод байгаа юм. Хаврын чуулганаар Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэж баталснаар хаалтаа хийнэ. Уг асуудлыг өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бүлэг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэх юм. Үүгээр Хаврын чуулганыг хаах юм байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)