Ипотекийн зээл нэмэгдэж, эргэн төлөлт хэвийн байна

Монголын ипотекийн корпорациас мэдээлснээр ипотекийн зээл олголт сүүлийн үед эрчимжиж өмнөх сараас 35.3 хувиар өссөн нь урьд оны мөн үеийнхээс 37.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Энэ оны зургаадугаар сард 2397 зээлдэгчид 138 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3.7 их наяд төгрөгт хүрлээ. Оны эхний хагас жилийн байдлаар нийт 84.9 мянган иргэн орон сууцны зээлтэй байгаа ч эргэн төлөлт сайн байна. Зөвхөн зургаадугаар сард 46 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

 

Д.Мөнх

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)