Орон тооны цомхотголоос 5.4 тэрбум төгрөг хэмнэнэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар төрийн захиргааны байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллахаас гадна Засгийн газрын агентлагийн албандаа жижиг оврын автомашин хэрэглэхээр болоод буй.

 

Тэгвэл яамдын тоог цөөрүүлж, шинэ бүтцээр ажилласнаар бүтэн жилээр тооцвол 5.4 тэрбум төгрөгийн хэмнэх тооцоо гарчээ. Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр болсон.  Өөрөөр хэлбэл, УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 13 яам болон тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтайгаар ажиллана.

 

Түүнчлэн Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсвэл орлогч дарга нэг байхаар зохицуулсан. Харин 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлахаар болсон билээ.

 

Мөн Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгож, агентлагийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй болгохыг зорьсон.

 

Үүнээс гадна Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэж зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэхээр болсон юм. Тиймээс дээрх хэмнэлтийн тоо нэмэгдэнэ гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (46.161.9.51)

    2017-07-20

    wh0cd105248 purchase prednisone for dogs online without a prescription helpful hints

  • Зочин (139.5.217.201)

    2016-08-02

    АН яамдыг төрлийн алба болгож төрийн албаны хуулийг зөрчиж эрэгжлийн бус чадваргүй хүмүүсийг ажиллуулсан халах хэрэгтэй

  • зочин (139.5.217.201)

    2016-08-02

    яамдууд олон хүнтэй гээд сайжирсан зүйл огтоос байхгүй байлаа Улам л дордсон

  • Zochin (202.9.40.157)

    2016-08-01

    Маш зөв,Дахин сайн судалж давхардлыг арилгаж цомхотго,

  • (59.153.113.36)

    2016-07-30

    АН засгийн эрхэнд байсан үеийн ажилд орсон хүмүүсийг бүгдийг халах хэрэгтэй

  • Бодол (203.91.118.180)

    2016-07-30

    Анзаарах нь төсвийн алдагдал эдийн засгийн уруу дорой байдал нь төрийн алба хаагч ихтэйн улмаас үүдүлтэй бололтой одоо халаа сэлгээнээс үүдсэн яриа хөөрөө гуйлт их гарах байхгүй басл ярсандаа байна шүү

  • уур хүрчихлээ (202.9.41.195)

    2016-07-29

    орон тоог цомогтгох хэрэгтэй нэг хүний ажлийг гурван хүн хийж байгаа нээх пээдийсэн тэнэгүүд зөндөө байгаа юм асуухаар мэдэхгүй нэрэлхсэндээ худлаа их зан гаргана гээч дариухан шийдчих хэргийг удаана авилга авах гээд байгаа юм болвуу гэж бодогдхоор үйлчлүүлж байгаа хүмүүсийн гомдлоор ажилаас нь халж баймаар байгаа юм тэгвэл чих зөөлрөх байх биднээс цалин аваад бидэнд үйлчилж байгаагаа ер ойлгохгүй дуракууд дарга гээд байгаа хүмүүс тэдэндээ сайн ойлгуул