74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдэд шүүхээс ял оноожээ

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны нэгсарын 7-ны орой өндөр настай эмээг 3 залуу орцонд нь дээрэмдэж, хүндээр гэмтээсэн хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн залуусыг шүүх хурал 2016 оны долоодугаар сар 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд болжээ.

 

Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар  үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2  зүйл ангиар  Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноожээ.

 

Эрүүгийн хуулийн 147.2-т  ээ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.41.195)

    2016-07-29

    74 нас хүртэл нь шоронд суулгах байсан юм