Т.Энхтайваны нэрийг татаж, Эрчим хүчний сайдад П.Ганхүүг дэмжжээ

 

Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Пүрэвжав овогтой Ганхүүг УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 100 дэмжжээ. 

 

Бүлгийн хурлаар ЭБЭХ-ний дэд сайд асан Т.Энхтайваны нэрийг татсан байна. Түүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн тул түдгэлзүүлжээ. Өчигдөр болсон МАН-ын УЗ-ын хурлаар түүнийг дэмжээд байсан юм.

 

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн. 

 

Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин ажээ. 

 

15 яамнаас эзэнгүй үлдээд байгаа дөрвөн яамны сайдад нэр дэвшигч:

 

- Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/

- Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/ 

- Эрчим Хүчний сайдаар П.Ганхүү 

- Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-07-24

    wh0cd568593 albuterol sale cialis canada pharmacy motilium no rx Prednisolone Online serpina

  • (46.161.9.20)

    2017-06-27

    wh0cd568593 buy vardenafil online stromectol albuterol visit your url generic cleocin tadacip 20 phenergan online isoptin

  • NOKEzEebSBMsThaK (46.161.9.8)

    2016-12-08

    y0efQs cpkubfpflvhj, [url=http://lcklpsotwkdg.com/]lcklpsotwkdg[/url], [link=http://wttjygfmjdjd.com/]wttjygfmjdjd[/link], http://wouaxsapmdnx.com/