Олимпоос алт хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнана

 

Монголын жүдо бөхийн холбоо “Рио-2016” зуны олимпын XXXI наадамд оролцох жүдо бөхийн тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа. Өчигдөр жүдочдын эхний ээлжийн тамирчид Бразилийн Рио Де Жанейро хотыг зорьсон юм. Тамирчдыг үдэх ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж, баг тамирчдадаа амжилт хүссэн юм.

 

Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар өөрийн тэргүүлдэг “Макс” группийн өмнөөс энэ удаагийн олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм. 

 

Олимпын наадмын эхний өдөр буюу ирэх наймдугаар сарын 6-нд жүдо бөхийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар энэ жинд барилдана. Уг жинд 35 бөх хүч үзэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.126.91.101)

    2016-07-29

    алт, алт, алт хурай хурай хурай