Ч.Чулуунжав: Хүр хорхой нүд сохлох, харшил үүсгэх аюултай

 

        Сүүлийн хэдэн жил харагдаагүй цагаан эрвээхэйний нүүдэл саяхан нийслэлийн баруун хэсэг Сонгинохайрхан дүүргийг дайрч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ. Энэ нь Сибирьт гарсан томоохон түймэртэй холбоогүй, харин гурван төрлийн эрвээхэйний 5­6 жилийн давтамжтай олшролттой холбоотой болохыг мэргэжлийн хүн хэлж байна. Энэ талаар Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Ч.Чулуунжаваас тодрууллаа.

 

-Нийслэлийн зарим хэсэгт бөөгнөрсөн эрвээхэйний талаар та ямар мэдээлэл өгөх вэ?

 

-Хөвсгөл, Завхан аймгийн хойд хэсгээр мөн Сэлэнгэ аймгийн шилмүүст, навчит ой ихтэй газар нутагт өрөөсгөл хүр эрвээхэйний голомтбайдагюм.Байгалийн жамаараа хэт олшролт нь энэ жил тохиож нүүдэллэсэн байна. Түүнээс биш гаднаас орж ирэх боломжгүй. Тэд ердөө 150 км замыг л туулах чадвартай байдаг.

 

-Хүр эрвээхэй хүний эрүүл мэндэд хортой юу?

 

-Хүр эрвээхэйн гадна талын хайрс нь хүний нүдэнд орвол сохлох, мөн харшил үүсгэх аюултай. Тиймээс бөөгнүүлж байгаад шатааж устгах хэрэгтэй. Өндөглөх орчноо сонгоод нэгэнт газардсан хүр эрвээхэй хөдөлнө гэж бараг байхгүй. Гэхдээ суусан газар, мод ургамлын шим шүүсийг авчихдаг учраас байгаль орчинд ч хор хөнөөлтэй, богино настай амьтан.

 

-Дархан, Сэлэнгэд нэлээд тархаж, нийслэлд багаар орж ирсэн хар хорхойн хор уршгийн талаар юу хэлж зөвлөх вэ?

 

-Энэ хар хорхой хүнд төдий л хор хөнөөл учруулахгүй. Харин бага насны хүүхдийн чих, хамар руу орохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

 

Д.Жаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • алтанцэцэг (66.181.160.79)

    2017-08-17

    Хүрээгүй үед харшил үүсгэхүү