Хуримын гоёлоо “Ур-Ундрах”-аар урлуулаарай

 

        Намар цагт Монгол оронд маань найр наадмын хөл тасардаггүй. Айраг цагаа исч, амттан бүхэн дэлгэрсэн налгар намар цагт наргиж наадалгүй ч яанам билээ. Тэгвэл энэ цагтай зэрэгцэн сэтгэл догдлуулсан хуримаа хийхээр  зэхэж буй хосууддаа сайхан мэдээг дуулгах болсондоо таатай байна. Хуримын гоёлын хамгийн чухалд тооцогддог "Дээл"-ээ хаана хийлгэхээ хараахан сонгож амжаагүй бол “УР УНДРАХ” Монголын үндэсний хувцас урлалын компанийг зориорой.

 

Үндэсний дээл жил ирэх тусам өнгө үзэмж, чанар, материал загварын хувьд өөрчлөгдөн улам дэгжин болсоор буй. Үүнийг дагаад хэрэглэгчид ч хамгийн загварлаг басхүү чанартай дээл өмсөхийг хүсэх болсон. Тэгвэл олонд хэдийнэ танил болсон  “УР УНДРАХ” ХХК-ий хамт олон таны хүсэл сонирхолд нийцсэн загварлаг, чанартай дээл, малгай, гутал тэргүүтэнг урлаж байна.

 

Чадварлаг дизайнеруудын ур ухаанаа гаргаж урласан "хурим"-ын хос дээлээ урлуулсанаараа хэзээ ч мартагдахгүй сайхан баяр дээрээ үзэсгэлэн нэмж, тансаг шагласан үндэсний дээлээрээ гангарах боломж таны өмнө нээлттэй байна. Та өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн өнгө загварыг нь өөрчлөн захиалах боломжтойгоос гадна  дэлгүүрт сонголт арвин байгааг дуулгахад таатай байна.

 

Гал голомтоо бадрааж, монгол улсдаа өрх нэмж буй хосууддаа аз жаргал хүсье

 

        Танд асуулт байвал 91023535, 70141484 тоот дугааруудаас лавлана уу.

Хаяг: БГД, 16-р хороо, “УР УНДРАХ” ХХК-ийн байр, 2 давхарт

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)