Улаанбаатар хотын замын тэмдэг, хайсыг засварлан шинэчилж байна

 

        “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн баазын Тэмдгийн үйлдвэр нь хариуцсан автозамын тэмдэг, хайс хашлагын арчлалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг.  Тус үйлдвэрийн тэмдэгчид 2016 оны 08 сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 45 ширхэг тэмдэг арчилж, таван ширхэг тэмдгийг шилжүүлэн суулгажээ. Мөн Сүхбаатар дүүрэгт хайс тэмдгийн арчлалт хийж, Санзай-Салхитын зуслангийн чиглэлийн замд эвдэрсэн зургаан хайсыг засч, засагдах боломжгүй болсон зургаан хайсыг хураав.

 

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний зургаан ширхэг хайсыг засч, саадыг тойрох дөрвөн тэмдэг шинээр суурилуулсан бөгөөд “Сутайн буянт” захын урд гурван хайс гагнаж, засварлах ажлыг гүйцэтгэв. Ингэснээр явган болон авто тээврээр зорчигчдын ая тух хангагдаж, саадгүй зорчих нөхцөл бүрдэх юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)