Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмээгүй байна

 

        Хоёр долоо хоногийн дараа их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болно. Сургуулиуд ч аль хэдийнэ элсэгчдээ бүртгэж эхэлсэн бөгөөд зарим нь нэмэлт элсэлт авч байна. Үүнтэй зэрэгцээд сургалтын төлбөрийн асуудал урган гардаг. Зарим элсэгчдийн хувьд халаасан дахь мөнгөндөө захирагдаж ямар сургуульд элсэн суралцахаа шийдэх хэрэгтэй болдог ч тал бий. Тиймээс жил бүр нэмэгддэг сургалтын төлбөр эцэг эх, оюутнуудын эсэргүүцэлтэй тулгардаг. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-12 хувиар нэмсэн төдийгүй дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөгт хүрсэн аж. Үүний улмаас хувийн зардлаар суралцдаг нийт 150 мянган оюутны 49 хувь нь сургалтын төлбөрөө бүрэн төлж чадаагүй байна. Энэ жилийн сургалтын асуудалд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн. Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлэх ёстой.

 

Харин өнгөрсөн хавар их, дээд сургуулиуд энэ жилийн сургалтын төлбөрийнхөө талаарх мэдээллийг ШӨХТГ-т өгөөгүй байна. Тиймээс 2016-2017 онд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй аж. Хэрэв урьдчилж мэдээлээгүй хэрнээ төлбөрөө нэмсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ тус байгууллага анхааруулж байгаа юм. Сургалтын төлбөр нэмдэг гол манлайлагч нь улсын сургууль гэхэд хилсдэхгүй. Харин энэ жил улсын төдийгүй хувийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар болжээ. Учир нь, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын захирлуудтай тохиролцоонд хүрсний дүнд сургалтын төлбөр нэмэгдэхгүй болсон байна. Үүнтэй холбогдуулан төлбөрөө нэмсэн эсэх мэдээллийг бодит байдал дээрээс нь бэлтгэлээ.

 

МУИС СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ БАЙНА

 

        Их, дээд сургуульд элсэгчдийн олонх нь МУИС-д суралцах хүсэлтэй байдаг. Тус сургуульд доктор, магистр, өдрийн анги нийлээд 30 гаруй мянган оюутан суралцдаг. МУИСийн сургалтын хөтөлбөр нь судлах хичээлийн багц цагийн төлбөр, улирлын суурь хураамжийн нийлбэрээр тодорхойлдог байна. Тухайн сургуульд суралцахаар бүртгүүлсэн оюутнууд төлбөрөө хэсэгчлэн болон бүтэн төлсөн тохиолдол сургуульдаа элсэх боломжтой бөгөөд төлбөрөө төлөөгүй тохиолдолд элсэн суралцах эрхийг нь дараагийн оюутанд шилжинэ гэдгийг албаны хүн хэлж байна. юм.Багц цагийн төлбөр нь бүрэлдэхүүн сургуулиасаа хамаарч өөр байдаг байна. Хэвлэлийн төлөөлөгч А.Пагмасүрэн “МУИСийн удирдах зөвлөлийн өнгөрсөн зургаадугаар сарын 13-ны хурлаар энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг баталсан. Ингэхдээ хоёр төвшний хичээлийн төлбөрт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль I төвшний нэг багц цагийн төлбөр, Шинжлэх ухааны сургуулийн I, II төвшний багц цагийн төлбөр хоёр өөр үнэтэй байсныг нэг төвшинд оруулж 80200 төгрөг болгосон. Түүнээс бусад хичээлийн төлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу сургалтын болон оюутны байрны төлбөрөө нэмээгүй” гэв.

 

АШУҮИС КРЕДИТ ЦАГТАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ

 

        Төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр төлбөртэй нь АШУҮИС. Тус сургууль өнгөрсөн жил шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулаагүй. Энэ жилийн хувьд сургалтын яамнаас өгсөн чиглэлийн дагуу бүх курсын сургалтын төлбөрөө ямар нэг хэмжээгээр нэмээгүйг албаны хүн хэлж байсан юм. Харин зарим мэргэжлийн хичээлийн кредит цагийг нэмсэн боловч үнэд нь өөрчлөлт ороогүй байна. Энэ жил I курсад элсч байгаа оюутнууд нэг кредит цагийн үнэлгээ 95 мянга байгаа бол II курс 75 мянга юм байна. Харин III, IV курсын нэг кредит цагийн үнэ 65600 төгрөг байна.

 

МУБИС-ИЙН ЖИЛИЙН ТӨЛБӨР 1.9 САЯ БАЙНА

 

        МУБИС сургалты н төлбөрөө өнгөрсөн хичээлийн жилд 10-12 хувиар нэмж, 1.9 сая төгрөг болгосон билээ. Харин энэ жилийн хувьд мөн л яамнаас өгсөн чиглэлийн дагуу төлбөрөө нэмээгүй байна. МУБИС бусад сургуулийн адил кредитийн системд шилжсэн. Нэг кредит нь 65-71 мянган төгрөг байгаа. Дунджаар жилд 1.9 сая төгрөг болно. Энэ хичээлийн жилд сургалтын төлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүйг сургалтын албаны ажилтан хэлж байна. МУБИСийн Багшийн сургуулийн III курсын оюутан Бадамцэцэг “Өнгөрсөн жил I-III курсын төлбөр 1.9, IV курс нь 1.7 сая байсан. Энэ жил сургалтын төлбөр нэмээгүй байна” гэв. Харин өнгөрсөн жил ШУТИС-ийн нэг кредит цагийн үнэ I курс 61, бусад курс 56 мянган төгрөг байсан. Энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй ч салбар сургуулиудын төлбөр ижил байх уу мэргэжлээсээ шалтгаалаад өөр өөр байх уу гэдэг нь тодорхой болоогүйг тус сургуулийн сургалтын албаны ажилтан хэлж байна.

 

ХААИС-ИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

 

        ХААИС-ийн сургалтын төлбөрийг Боловсролын болон мэргэжлийн суурь хичээл, мэргэшүүлэх хичээлийн нэг цагийн кредит үнэлгээгээр тооцдог юм байна. Мөн энэ нь эдийн засаг, бизнесийн менежмент, нягтлан бодох бүртгэл, маркетингийн менежмент зэрэг суралцах ангиасаа шалтгаалаад нэг кредит цагийн үнэлгээ нь бас өөр байна. Мөн л энэ жилийн сургалтын төлбөрт өөрчлөлт ороогүй байна. Ямартай ч бодит байдалд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмээгүй байна. Их, дээд сургуулийн удирдлагууд сургалтын төлбөр нэмж байгаа шалтгаанаа инфляцын төвшинтэй уялдуулж нэмж байгаа хэмээн тайлбарладаг. Тэгвэл энэ жил инцфляц хоёр орчим хувьтай буюу тогтвортой байгаа учир нэмэхгүй гэдэг тайлбар өгч байгаа юм.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Debbie Holmes (41.144.109.42)

    2018-05-29

    We Offer Private, Commercial and Personal Loans with very Minimal annual Interest Rates as Low as 3% . We give out loans within the range of $1,000.00 to $500,000,00.If you are interested reply me now.Contact us on whatsapp +1(214)305-8945, E-Mail: willianloanfirm6@gmail.com

  • Alex (185.93.181.101)

    2017-07-26

    Сайхан өдөр, Чамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ... Та хүсч байна уу Өрөнд хүрэх, бизнесийн өргөжилт, хувийн хэвшил Зээл "бидэнтэй хурдан хугацаанд холбоо барьж болно Бага хүүтэй найдвартай зээлийн 3%, ба Сайн зээлийн эргэн төлөлтийн боломжит төлөвлөгөө Нөхцөл байдал имэйл: alexpeter718@gmail.com

  • (61.102.146.136)

    2016-08-18

    saihan bn hezee iim bailàada MAN ingeh l estoi