Өндөр албан тушаалтнууд манлайлан монголчууд бүсээ чангалж эхэллээ

 

        Бид нийгэм эдийн засгийн таагүй мэдээлэл дунд аж төрж байна. Энэ байдал сүүлийн үед улам ч эрчимжих болов. Үнэндээ Монголын эдийн засаг агшсаар байгааг өмнөх жилүүдэд хангалттай ярьсан. Тухайлбал, түүхий эдийн үнийн суперцикл дууссан, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан, төгрөгийн ханш зэрэгт санаа зовнисоор багагүй хугацааг үдлээ. Харин өдгөө энэ байдал бүр ч хүнд болжээ. Хойшид ч богино хугацаанд дээрдэх тухай төсөөлөлийг эдийн засагчид “унагахгүй” байна. Энэ талаар Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч М.Энхсайхан “Агшилт Монголын нийгэмд цочрол болон мэдрэгдэх цаг үе ойртсоор байна” хэмээн тодорхойлсон байх юм. Мөн л бараан мэдээ, таагүй таамаглал...

 

Одоогийн байдлаар ам.долларын ханш 2200 төгрөг даваад байна. 1993 оноос хойш хамгийн урт хугацаанд буюу дараалан 19 өдөр төгрөгийн ханш тасралтгүй унаж, шинэ зууны шинэ амжилтыг тогтоогоод байна. Цаашид валютын ханшийн энэ “араншинг” хэр удаж байж зөөллөх эсэхээс хамаараад импортын барааны үнэ тогтворжих үгүй нь шалтгаална.

 

Эдийн засагч Д.Хосбаяр “Энэ оны төгсгөл хүртэл ам.долларын ханш сулрах хандлага ажиглагдахгүй байна. Засгийн газраас яаралтай арга хэмжээ авсан байсан ч хугацаа орохоор харагдаж байна” хэмээсэн. Мөн л бараан мэдээ, таагүй таамаглал. Хэдий ийм ч сүүлийн дөрвөн жилд цалин нэмэгдсэнгүй. Энэ бүхнийг багцалж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Манай улс төсөв, эдийн засаг, санхүүгийн гүн хямралд ороод байна” гэж хэлсэн нь ч бий. Тун саяхан манай улсын арилжааны банкуудын эрсдэл нэмэгдэж, Египет, Грек, Украйн зэрэг улсынхтай ижил төвшинд үнэлэгдэж байгааг “S&P” агентлаг мэдээллээ. Ирэх жилүүдэд энэ салбарын эрсдэл үргэлжлэх магадлалтай байгааг ч мөн анхаарууллаа. Монголын арилжааны банкуудын багтаж буй эрсдэлийн 10 дугаар төвшин нь олон улсын хэмжээнд хамгийн өндөр эрсдэлтэй банкуудыг оруулан тооцдог үзүүлэлт гэнэ. Манай нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкууд эзэлдэг. Үлдсэн таван хувь нь банк бус байгууллага, хөрөнгө оруулалтын сан гэх мэт. Энэ талаар Сангийн сайд мэдэгдэл хийх үеэрээ онцолсон. Тодруулбал “Энэ оны эхний зургаан сарын байдлаар дотоодын нийт хадгаламж 7.9 их наяд, харин зээлийн өрийн үлдэгдэл 12 их наяд төгрөг болж, макро эдийн засгийн тэнцвэр 4.1 их наяд төгрөгөөр алдагдаад байна” гэсэн. Мөн банкны системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1.9 их наяд төгрөг буюу нийт олгосон зээлийн 15.5 хувьд хүрч, 2011 оныхоос 11.6 дахин өссөн аж. Энэ мэдээлэл иргэдэд мэдээж хүнд тусч байна. Оны эхний улиралд түүхэндээ анх удаагаа алдагдалтай гарсан арилжааны банкууд одоо зээлүүдээ бараг зогсоож, үйлчилгээний төлбөрөө нэмж эхлэв. Мөн банкууд төгрөгийн зээлийн хүүгээ ч нэмлээ. Энэ бас л иргэдийн бухимдах том шалтгаан болж буй. Нийт банкны систем дэх чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ хоёр их наяд төгрөг хүрсэн үзүүлэлттэй байна.

 

Үүний эсрэг талд улсын нийт өр хоёрхон сарын дотор хоёр их наядаар нэмэгдсэн тухай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ үеэр тус хорооноос өрхийн орлого дунджаар 10 гаруй хувиар буурсан гэдгийг ч дуулгасан. Тэгвэл шинэ долоо хоногийн эхний өдөр л гэхэд Ерөнхий сайд төрийн албан хаагчдын цалинд “гар хүрэх” тухай мэдэгдэл хийлээ. Тэгвэл энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат тайлбар хийжээ. Тэрбээр “2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд, улс төрийн болон төрийн зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах санал тусгасан. Аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга, харин хотод агентлагийн даргаас дээш албан тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана. Харин эдгээрээс доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй байх үүргийг Ерөнхий сайдаас өгсөн” гэв. Тэдний тооцоолж буйгаар ингэснээр энэ онд нийтдээ гурав орчим, ирэх жилд найм орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой гэж харжээ. Энэ бүхнээс гадна төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хэмжээнд бууруулах, улсын төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг энэ оны хувьд бүрэн зогсоох, төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын утасны төлбөр, шатахууны зардалд тодорхой хэмнэлт хийх, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар болж байна. Цөөн үгээр хэлбэл, Засгийн газар хэмнэлтийн горимд шилжив. Монгол Улс бүсээ чангалах шаардлагатай байгааг ч мөнгөний бодлого тодорхойлдог эрхмүүд сануулах болов.

 

Уг нь өмнөх Засгийн газар анхнаасаа “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг мега төслүүдийг эргэлтэд оруулж, авсан зээл, бонд, өр төлбөрөө төлөх чадвартай болно гэж тооцоолж байсан юм. Гэвч улс төрийн байдал гэх мэт олон зүйлээс шалтгаалж, мега төслүүдийг хэрэгжүүлэхэд багагүй цаг хугацаа алдав. Цаашид ямар хугацаагаар саатахыг ч урдьчилан хэлэх боломжгүй. Энэ бүхэн Монголын эдийн засгийн төлөв байдлыг дахин шинээр харах, нарийн онош тавих шаардлагыг хүчээр тулгаж байна. Уг нь “Тавантолгой”, “ТЭЦ V” гэх зэрэг томоохон төслүүдээ яаралтай хөдөлгөөнд оруулбал сайн л хэрэг. Яараагүй удсанаас болж бид өнгөрсөн хугацаанд маш их цаг хугацаа олон боломжийг алдсан. Гэвч хөрөнгө оруулагчид ирэх саруудад хэрхэх, Засгийн газар богино хугацаанд ямар шийдвэр гаргахыг анхааралтай хүлээх л үлдлээ.

 

Д.Булган

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (168.126.12.68)

    2016-08-22

    oyuntolgoi mettin baylagaa gadaadin hund zugeer oh gedeg mongolchuud yasan ch eruul bish. arabuud hamaagui uhaantai. oorsdoo oorsdiinhoo baylagiin ezen. ene yu gesen ugiig oilgohgui l dee ta nar

  • БӨА (150.129.141.143)

    2016-08-20

    МАНийханий шоу ЯАМДАА ЦӨӨЛӨӨД ДЭД САЙД ГЭЖ БАЙХГҮЙ БОЛГОВОЛ АРД ТҮМЭН ИТГЭНЭ ЭНЭ БОЛ ШОУ

  • (202.9.40.170)

    2016-08-19

    машин унаж баян хүний дүрд тоглодогоо болъцгооё Энэ их машины шатахууны зардал хэтэрлээ Мөн хүн бүр хямд утас хэрэглэцгээе Эхлээд айл өрх бүр дор бүрнээ хэмнэлт хийцгээе Ядаж нэг жил хямд хөнгөн амьдарч үзэцгээе Тэгэхэд аяндаа юмны үнэ буураад л ирнэ Бидний замбараагүй хэрэглээ л үнэ өсгөж байгаа юм шүү дээ

  • (203.91.115.35)

    2016-08-18

    Хүүхэд хуурч байгаа биш дээ. Та нарт цалин бол юу ч биш гэдгийг олон түмэн мэднэ. Залуу үе коммунистуудыг ерөөсөө мэдэхгүй байна. Аюул ойрхон байна.

  • (112.72.11.134)

    2016-08-18

    hudlaa ***** .gantc arga bn ta narin opshor mungiig oruulj ireh

  • Оллоо (103.254.121.2)

    2016-08-18

    Ингэж болохгүй. Сонгуулийн хөтөлбөр, зүүний баримжаагаа хатуу барь санаж ажилла.ард түмэн итгэж харж байна

  • Үнэн (103.254.121.2)

    2016-08-18

    Дураараа дургиж болохгүй шүү МАН -хан.сонгуулийн мөрийн хөтөлбөр, зүүний чиг баримжаа 2-оо байнга барьж ажилла.ард түмэн харж байна та бүхнийг, итгэж байна бас.

  • (202.9.41.113)

    2016-08-18

    монгол эдийн засаг ирэх дөрвөн жил сэргэхгүй.

  • zochin (103.212.118.170)

    2016-08-18

    bankuudiin chanargvi hugatsaa heteresn zeeliig yagaad iim baidald hvrgeb. hiigemtei holbootoi hubiin nebshil bolon hubi hvmvvs zeeliin ondor hvvnd nuhlagdaj ed horongo baritsaanii zvilee ogsoor bna. hiij bvteeh gesen olon ajil AN-iin tor barisan ongorson jilvvded zogsong baidalg orj sanhvvjilt orohgvo baisnaar oriin svljeend aimshigtaigaar ard irged chini orj shil darsan ortongvvd bankhii shvvhiin haalga tatah bolloo. ard tvmniig ajilluulchihaad tsalin holsiig ni ogdoggvi mash olon baiguullaga baisaar l bna ard tvmniig ajillah sonirholoog ni buuruulsaar hen negendee itgeh itgel ajilchihiinsan gesen hvsel ermelzeltei hvmvvsiig nam gesen daramt vzvvlseer jieiin ajlaa hiij baisan irgediig homorloglin halah asuudal darga nart jiriin vzeldel bolson. banknii hvv hvvgiin aldagdal geh meteer zeel abagchidiig sohorvvlj baina.