С.Уудам хүү Монголд ирж ая дуугаа өргөв

 

        "Авъяаслаг хятадууд 2011" шоун дээр МУГЖ С.Жавхлангийн "Алсад суугаа ээж" дууг дуулан олон мянган үзэгчдийг уйлуулсан ӨвөрМонголын С.Уудам хүүг уншигч та бүхэн таних биз ээ. Тэрбээр "Doz" интертаймэнтийн бүтээсэн "Хөх толбот хүмүүс" кинонд туслах дүр бүтээж шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан. 

 

Түүнчлэн одоогоос хоёр жилийн өмнө болсон С.Жавхлангийн “Монгол мэндэлсэн өдөр мину” тоглолтонд оролцож ая дуугаа өргөөд нутаг буцсан удаатай. Тэрбээр өчигдөр “Таван тансаг” Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны чуулгын тоглолт оролцож, ая дуугаа өргөсөн юм. 
 

Тус найрал дууны чуулга нь анх 2007 онд байгуулагдсан бөгөөд “Таван тансаг” гэдэг нь Хөлөнбуйрын тал нутгийн Орцон, Эвэнк, Дагуур гурван үндэстэн болон барга, буриад хоёр овог аймгийн авьяаслаг багачуудаас бүрдсэн байна. 
 

 

Эх сурвалж: urlag.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)