Г.Мандахнарангийн ялалтыг луйвардлаа

Риогийн олимпийн сүүлчийн өдөр чөлөөт бөхийн 65, 97 кг-д медалийн эзэд тодорлоо. 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглов. Манай бөх эхний тойрогт Лондоны олимпийн хүрэл медальт, Инчёны Азийн наадмаас алт, Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай оноолт таарч, 3:0-ээр буулган авлаа. Удаах даваанд БНХАУ-ын Ерланбик Катайг ялж, шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар шигшээ наймд 2014 оны дэлхийн аварга ОХУ-ын Сослан Рамоновтой оноолт таарав. Дэлхийд данстай хоёр хүчтэний барилдаан ширүүн өрнөж, Сослан 6:0-ээр манай бөхийг ялсан юм. Улмаар хагас шигшээд Сослан Узбекистаны бөхийг ялж, финалд шалгарлаа. Ийнхүү манай бөх дагах тойрогт барилдах эрхтэй болсон юм. Мандахнаран гавьяат дагах тойрогт Канадын Хайслан Гарсиятай хүч үзэж, 3:0-ээр ялсан юм. Манай бөх хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Ихтиёр Наврузовтой барилдаж, 7:6-гаар буулган авсан ч зугтсан хэмээн үзэж, барилдааны цаг дууссаны дараа ялалтыг эсрэг талд өгсөн юм. Ийнхүү ээлжит булхайтай шүүлтийн золиос боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • МН (103.57.95.221)

    2016-08-22

    ЛУЙВАРЧИН УРВАГЧ ХУУРМАГ ЯВДЛЫГ ЯАЖ МОНГОЛ УЛС ШИЙДДЭГИЙГ ДЭЛХИЙД ХАРУУЛ. ХҮРЭЛ ХӨШӨӨ БОСГО ИХ ХЭНГЭРЭГЭЭ ДЭЛД ТЭНГЭРИЙН ЗАРЛИГАА СОНСОГО! ГҮЙЦЭЭ ГӨЛӨГНҮҮД ЭЭ

  • zochin (202.131.229.82)

    2016-08-22

    Manai tamirchdad tom surgamj bolloo haramsaj bna sain barildsand bayar hurgie

  • AX (122.201.19.30)

    2016-08-22

    Сайн бөх юм. Сайхан барилдсан. Даан ч ялалт нөгөө талд... Тамирчин хүн бас сэтгэл хөдлөлөө барьж баймаар юм байна.