Оны эхний хагаст 3.1 тэрбум төгрөгийн ноолуур арилжжээ

 

        Манай улс энэ хавар 8000 орчим тонн ноолуур бэлтгэжээ. Ноолуурын улирал эхлэхэд тн тутамдаа 48 мянган төгрөгийн ханштай байсан дээрх түүхий эдийн үнэ зургаадугаар сарын дундуур 60 мянгад хүрсэн нь энэ жилийн дээд хэмжээ байлаа. Үүнд урд хөршийн наймаачид олноор ирж, арилжаа хийсэн нь нөлөөлсөн гэж салбарын яамны мэргэжилтэн хэлж байна. Тэдэнтэй уралдан дотоодын үйлдвэрлэгчид ч худалдан авалт хийж, “Говь” компани дангаараа 450 тонн ноолуурыг татан авчээ. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан оны эхний хагаст 5400 тонн ноолуурыг 3.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Худлаа мэдээлэл байна (202.131.239.130)

    2016-08-22

    Эх сурвалж нь хаанах вэ? Наад мөнгөө наад хэмжээндээ хуваагаад үз дээ. Нэгж кг нь хэд болох юм шиг байна?