Байнгын эргүүл гарган ажиллаж байна

Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт зохион байгуулж, байнгын эргүүл гарган ажиллаж байна

 

 

“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газар тус аймгийн Дэлгэрхаан, Дадал сумдад “Усанд сэлэлтийн техник”, “Усны мотоцикль, завь жолоодох”, “Усанд живсэн хүнд анхны тусламж үзүүлэх”, “Уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдвээр дадлага сургууль зохион байгуулсан байна.

 

 

Сургалтад Хилийн цэргийн  0287 дугаар ангиас 30 албан хаагч, Дадал сумын Засаг Тамгын газраас 15 иргэн, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 10 иргэн, Хэрлэн сумаас 10 иргэн, Дэлгэрхаан сумаас 25 иргэн, Онцгой байдлын газраас 10 албан хаагч оролцжээ.

 

 

Мөн их халалттай холбоотой ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бус нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрсэн, дуу цахилгаантай аадар бороо орох үеэр аянга цахилгаан, уруйн үер буух магадлалтай, гол, мөрөн, нуурын усны түвшин огцом нэмэгдэж байгаа талаар ард иргэдэд мэдээлэл, сурталчилгааг шуурхай хүргэж ажиллахыг сумдын Засаг дарга нарт албан бичгээр мэдэгдэж, сумд хариуцсан офицерууд тухай бүр холбоо барьж, сэрэмжлүүлэг мэдээг цаг алдалгүй өгч ажиллажээ.

 

 

Түүнчлэн цаг агаарын байдлаас шалтгаалан гарч болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор голын эрэг бүхий бүс нутгаар эргүүл шалгалтыг зохион байгуулахаар аймгийнхаа Цагдаагийн газартай хамтран “ҮЕР” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах хамтарсан төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байгаа аж.

 

 

Үер уснаас урьдчилан сэргийлэх санамжийг шинэчлэн 4000 ширхэгийг хэвлүүлж аялал, зугаалгаар яваа амрагчдаар баталгаа гаргуулан гарын үсэг зуруулж, чанга яригчаар сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг тогтмол хүргэж, “Үер уснаас урьдчилан сэргийлье”, “Усанд орохыг хориглоно”, “Ой хээрийн түймрээс сэргийлье”, “Байгаль орчноо хамгаалья”, “Хог хаяхыг хориглоно” гэсэн сурталчилгааны 30 ш самбарыг шинээр хийж эрсдэл бүхий газруудад нэмж байрлуулсан байна.

 

ОБЕГ

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)