Зөвшөөрөлгүй нэвтэрсэн 300 иргэнийг буулгажээ

 

        Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, энэ сарын 15­нд Нүхт болон Түрэгийн аманд шалгалт хийж, тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн 48 автомашин бүхий 300 орчим иргэнийг буулгаж, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авчээ. Мөн өнгөрсөн сарын 27­нд байгаль хамгаалагчид эргүүл хийж, Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэнийг буулгасан байна. Түүнчлэн Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Ой болон Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хуулийн талаар мэдээлэл өгчээ. Иргэд олноор ууланд гарснаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гаргах өндөр эрсдэлтэй учир цаашид Богд уул руу нэвтрэх постыг байнга ажиллуулахаар болсон байна.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)