Сэрэмжлүүлэг: Хулгайчаас болгоомжил

 

        Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автобусны буудал орчимд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нь ихэсчээ. Энэ төрлийн гэмт хэрэг өчигдөр л гэхэд цагдаагийн байгууллагад хоёр бүртгэгджээ.

 

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Таван шарын автобусны буудал орчимд өглөөний 09:20 цагийн үед 28 настай иргэн М-ийн “Скай Вега А900” гар утсыг, 33 настай Х гэх эрэгтэй хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан байна.

 

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн 55 настай Б-г автомашиндаа сууж байхад нь 14.00 цагийн үед 35 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ анхаарлыг нь сарниулж, 115 мянган төгрөг бүхий гар цүнхийг нь хулгайлахыг завджээ.

 

Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг олон нийтийн үйлчилгээний газар болон хөл хөдөлгөөн ихтэй газраар явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлэхийг зөвлөлөө. Түүнчлэн хулгайд алдсан эд зүйлээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, хамтарч ажиллахыг уриаллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)