Хөвсгөл аймагт анхны цас оржээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд ‪цас оржээ. Хатгал сум, Хөвсгөл нуурын орчимд ийнхүү цас орсон нь, өвөлжилтийн бэлтгэлээ яаралтай амжуулахыг сануулж байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орох аж. Тодруулбал,  24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 24-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)