Нэг настай хүүхдийг машинаараа мөргөж гэмтээжээ

        Энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

 

Эдгээрээс зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 13 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Тодруулбал Баянгол дүүргийн нутаг Туулын 10-р гудамжинд улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хашааныхаа гадна ганцаараа зогсож байсан нэг настай Б-г мөргөж гэмтээгээд орхин явсан бол Баянзүрх дүүргийн нутаг Дарь-эхийн дунд буудлын замд H.Sonata-5 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

 

Харин орон нутагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар хотоос Багахангай явах чиглэлийн 65 дахь км-т T.Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай Х-н амь насаа алдаж, 3 хүн гэмтсэн байна.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч нэг, зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны хоё хүүхэд өртжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж, журамласан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)