Аливаа тушаал, шийдвэр амьдралд бодитоор хэрэгжих нөхцлийг бүрдүүлнэ

 

        Зам, тээврийн хөгжлийн яамны нийт албан хаагчид албан баримт бичгийн агуулга, бүтэц, хэв загварыг ижилтгэх, баримт бичигтэй ажиллах арга хэлбэрийг боловсронгуй болгох, баримт бичгийн эмх цэгц, хадгалалт, ашиглалтыг сайжруулах зорилгоор “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” сургалтад хамрагдлаа.

 

Энэхүү сургалтыг Зам, тээврийн хөгжлийн сайд болон Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн үүргийн дагуу тус яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ удирдан зохион байгуулсан бөгөөд албан хэрэг хөтлөлт болон тушаал гаргахад анхаарах асуудлын хүрээнд мэдээлэл өгөв. Төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд, оновчтой арга барилаар, түргэн шуурхай явуулахын тулд албан хэрэг хөтлөлтийн асуудал нэн тэргүүнд тавигддаг. Тиймээс тухайн үйлчилгээ үзүүлэгч төрийн албан хаагч нарийн мэргэшсэн байх шаардлагатай тул энэхүү сургалтыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

 

Төрийн албан хэрэг хөтлөлт стандартын дагуу явагдаж, боловсронгуй болсноор төрийн удирдах дээд байгууллага болон албан тушаалтнаас гарч буй эрх зүйн аливаа акт, баримт бичиг нь амьдралд бодитоор бүрэн хэрэгжих үндэс суурь тавигдана гэдгийг сургалтанд хамрагдсан албан хаагчид хэлж байлаа. Ингэснээр үйлчлүүлэгчийн эрх ашиг, санаа бодолд нийцсэн шийдвэр гарах ач холбогдолтой аж.

 

Сургалтын үеэр ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ “Төрийн аливаа ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх үйл явц нь тухайн нийгмийн тогтвортой хөгжил, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн хүрээний үйл ажиллагаа бөгөөд албан хаагчид та бүхэн тухайн салбарын уураг тархи юм” гэдгийг онцолж байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.113.123)

    2016-08-24

    ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА ЯАЖ Ч АЖИЛ ХИЙХЭЭ МЭДДЭГГУЙ ИЙМ ОЛОН ЛАЛРУУДАА ЯВУУЛААЧ? МАН АН АЛЬ НЬ Ч ЯЛГААГУЙ