Иракт 36 хоригдлыг цаазаар авчээ

 

        2014 оны зургадугаар сард Тикрит хотыг “Исламын улс” бүлэглэлийн босогчид булаан эзлэх үеэр 1700 орчим цэргийг хөнөөсөн гэх 36 хоригдлыг цаазаар авсан тухай Иракийн Дотоод яамнаас мэдэгдлээ. Уг мэдэгдэлд “1700 орчим цэргийг хөнөөсөн гэм буруутай нь тогтоогдон Насриягийн шоронд хоригдож байсан 36 хоригдлыг цаазаар авлаа” гэжээ. 2014 оны зургадугаар сард “Исламын улс”-ын босогчид Иракийн нийслэл Багдад хотоос хойд зүгт 170 километрийн зайтай орших Тикрит хотын ойролцоох Спейчер бааз руу халдан Иракийн аюулаас хамгаалах хүчний 1700 орчим цэргийг хөнөөсөн юм.Хожим нь тус бүлэглэлийнхэн Иракийн засгийн газрын цэргүүдийг хөнөөж байгаагаа харуулсан зургууд болон дүрс бичлэгийг интернэтэд тавьж байсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)