Японд хэт халалтын улмаас таван хүн нас баржээ
- 2016-08-24
- Дэлхий
- 0
Наранд цохиулсны улмаас энэ сард 5440 япон иргэн эмнэлэгт хүргэгдэж, таван хүн нас барсан тухай орон нутгийн хэвлэлээс мэдээллээ. Нутгийн зүүн хэсгээр хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн гурван долоо хоногийн байдлаар 105 иргэн эрүүл мэндийн хувьд ноцтой өөрчлөлтөд өртөж, 1665 хүн богино хугацааны эмнэлгийн тусламж авч нийт хүн амын 43 хувийг эзэлдэг 65аас дээш насныхны дийлэнх нь ямар нэгэн байдлаар эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг авсан аж. Японы цаг уурын хүрээлэнгээс иргэдийг шаардлагагүй бол гадуур гарахгүй, агааржуулагчтай газар байрлаж, ус их уухыг анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)