Ихэнх нутгаар сэрүүснэ

 

        Төвийн болон говийн нутгаар өнөө маргаашдаа, энэ сарын 26- нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орж сэрүүсэх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Энэ талаар цаг уурч С.Батбаяр “Ойрын өдрүүдэд төв, говь болон зүүн зүгийн нутгаар бороо орж сэрүүсэхийг ард иргэдэд анхааруулж байна. Түүнчлэн салхины эрч ширүүсч, одоо байгаагаас 10 хэм сэрүүснэ. Сарын сүүлээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө хасах гурваас хоёр хэм дулаан, өдөртөө 10-15, говийн бүс нутгаар шөнөдөө 9-13, өдөртөө 21-26, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 14-19 хэмтэй байна” гэсэн юм. Харин Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бороо орж, салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж. Шөнөдөө 6-8, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)