Николя Саркози Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийджээ

 

        Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон талаараа мэдэгдлээ. Тэрбээр даваа гаригт твиттер хуудсандаа “Би 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн. Улс орны хувьд хүндхэн байгаа энэ цаг үеийн тулаанд тэргүүлэх хүч чадал надад бий гэдгийг мэдэрсэн. Ирэх таван жил эрсдэлтэй хэдий ч итгэл найдвар үргэлжлэх болно” гэжээ. “Ард түмний хөдөлгөөний холбоо” гэх Консерватив намын тэргүүн асан Саркози ирэх сонгуулиар Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлал өндөр байгаа бөгөөд ирэх сарын 2­нд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх хүний нэрийг албан ёсоор зарлах аж. Өдгөө 61 настай Саркози нь 2007 оноос 2012 оны тавдугаар сар хүртэл Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2012 оны сонгуульд зүүний төвч үзэлт Социалист намын гишүүн, одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олландад ялагдсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)