Бейонсе “Лемонаде” брэндээ гаргав

 

        Дуучин Бейонсе “Лемонаде” цомгийнхоо нэрээр нэрлэсэн брэндээ гаргасан байна. Тэрбээр энэ удаад цомог болон аялан тоглолтоо сурталчлах зорилгоор нэгэн сэдэвт лого бүхий цүнх, цамц, усны хувцас, саравчтай малгай зэргийг худалдаанд гаргажээ. Мөн Бейонсегийн дууны үг, нимбэгний зурагтай iPhone загварын гар утасны гэр зэрэг эд зүйлийг худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. Эдгээр бүтээгдэхүүнээ 25-60 ам.доллараар худалдаалах юм. “Лемонаде” брэндийн бүтээгдэхүүнийг цахимаар захиалан аль ч улсад шуудангаар хүргэх боломжтой аж. Дуучин бүсгүй дэлхийг тойрсон аялан тоглолтоо удахгүй дуусгах юм байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)