АНУ Афганистанд зэвсэг худалдана

 

        АНУ­ын Төрийн департамент Афганистан улсад 60 сая ам.долларын зэвсэг худалдах болсон талаар “Спутник” агентлаг мэдээллээ. Афганистанд нэмэлт хүч илгээх кампанит ажлын хүрээнд тус улсын үндэсний армид АНУаас “M­16” загварын зургаан мянга орчим буу худалдахаар болсон байна. АНУ­ын Батлан хамгаалах яамны аюулгүй байдал, хамтын ажиллагааны агентлагийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Уг үйл явдал нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах стратегийн бодлогын хүрээнд хийж буй томоохон үйл явдал. Зэр, зэвсэг худалдсанаар хоёр улсын түншлэл нэмэгдэх болно” гэв. Мөн “Афганистаны хилийн доторх босогчид, террористуудын довтолгоо эрчимжиж буй үед эдгээр тоног төхөөрөмж, зэр, зэвсэг нь үүргээ бүрэн гүйцэтгэнэ” хэмээжээ. Олон улсын тоймчдын үзэж буйгаар, Афганистаны “Талибан” радикал хөдөлгөөн нөлөөгөө өргөжүүлж буй энэ үед тусламжийн зэвсэг худалдаж буй нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр Афганистаны Засгийн газарт 60 сая ам.долларын зэвсгийн төлбөрийг барагдуулах нөөц бололцоогүй хэдий ч худалдан авах гэрээ үзэглэж байгаа аж. Мөн буу тус бүрийн өртөг 10 ам.доллароор үнэлэгдэж буй нь зах зээлийн ханшаас өндөр тусч буй нь хачирхалтай гэж тэмдэглэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.9.41.233)

    2016-08-24

    Хүн алдаг буу 10 доллар гэнэ ээ. Хүн алдаг Зэвсгийн худалдаа гэж ийм байдаг ажээ.

  • (202.21.117.42)

    2016-08-24

    АКМ-ийн зураг тавиад байхдаа яахав дээ...эргүүнүүд ээ

  • зочин (202.21.119.37)

    2016-08-24

    ёоё энэ сайтуудаар ч өөдтэй гоё мэдээлэл бичихээ больж дээ. ардчилсан намын үед хөгжилтэй ил тод сайхан ч байсан юм уу даа. унших ч юм алга. амьдрал тэр чигээрээ эргэчихсэн юм шигээ.