Оюутнууд ирэх сарын дундаас эхлэн хөнгөлөлттэй зорчино

 

        Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн жилийн долоодугаар сард смарт картын системд шилжүүлсэн. Тэр цагаас хойш хөнгөлөлттэй үнээр зорчдог оюутан, сурагчид хэрхэн зорчих талаар багагүй маргаан үүссэн билээ. Багагүй маргалдсаны эцэст БСШУСЯ-ны албан томилолттой оюутнуудад хөнгөлөлтийн карт олгохоор болсон юм. Улмаар өнгөрсөн жил 90 орчим мянган оюутан “U money” картаар зорчих эрхтэй болж байв. Харин энэ хичээлийн жил хэчнээн оюутан тус картыг авах талаарх мэдээллийг багцлан хүргэе. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат болон бусад албаныхнаас дараах зүйлийг тодрууллаа.

 

Р.ТҮВШИНБАТ: ХЭЧНЭЭН ОЮУТАНД КАРТ ОЛГОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙГАА

 

- Оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим картыг хэрхэн олгох вэ?

 

-Өмнө нь оюутнууд Нийтийн тээврийн газар болон Монголын оюутны холбоонд 8900 төгрөг төлөөд картаа авдаг байсан. Гэхдээ өнгөрсөн жилээс нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийсний дагуу оюутнууд “U money” картыг авах ёстой болсон. Сургуулиуд бүх оюутныхаа мэдээллийг бүрдүүлж, БСШУСЯнд өгнө. Яамнаас сургууль бүрээс ирсэн оюутны судалгааг хянаж манай байгууллагад хяналтын тоог явуулах журамтай. Харин Боловсролын газар түүнийг нь мөн нягталж, карт олгох хүсэлтийг “Улаанбаатар смарт карт” компани руу явуулдаг. Үүний дараа Улаанбаатар компаниас оюутны цахим картыг сургуулиудад тараана.

 

-Оюутнууд картаа хэзээ авах вэ. Шинээр оюутан болж буй хүүхдүүд “U money” картыг 3600 төгрөгөөр худалдаж авах уу?

 

-Оюутнууд 3600 төгрөгийг өөрийн мэдээллийн хамт сургуульдаа өгч, цахим картаа захиалах юм. Их, дээд сургуулиас элсэгчдийн тоог яам руу явуулснаар хяналтын тоог гаргадаг. Үүний дараагаар нийслэлийн ЗДТГ-аас яг хэдэн хүүхдийг хөнгөлөлттэй зорчиулах вэ гэдэг квотыг гаргана. Есдүгээр сарын 1-нээс өмнө квотыг авч их, дээд сургуулиудад хуваарилах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийдөө ирэх сарын 15 гэхэд оюутны картыг тарааж эхлэх байх.

 

-Карт захиалахдаа ямар материал бүрдүүлэх вэ. Өнгөрсөн жилийн журамд өөрчлөлт оруулсан уу?

 

-Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын дагуу буюу тодорхой шаардлага хангасан оюутнуудад карт олгоно. Жишээлбэл, нэг, хоёр буудлын цаанаас сургуульдаа явдаг бол хөнгөлөлттэй зорчуулахгүй гэсэн заалт бий. Үүний дагуу квотоо хуваарилна. Өнгөрсөн жил гаргасан журамд одоохондоо өөрчлөлт оруулаагүй байна. Оюутнууд тухайн сургуулийнхаа сургалтын албанд холбогдох материалаа яаралтай бүрдүүлж өгөхөд л болно. Их, дээд сургуулиас манайд ийм хүүхэд хөнгөлөлттэй зорчих эрхтэй гэсэн материалыг цаасаар болон файлаар явуулна. Үүнийг үндэслэн “U money” картыг “Улаанбаатар смарт карт” ХХКаас манайд хэвлэж өгнө. Энэ жил шинээр оюутан болж буй хүүхдүүд “U money” картаа “Дүнжингарав”, “Драгон”-д байрлах төрийн үйлчилгээний нэгдсэн цэгээр дамжуулан авах юм.

 

-Өнгөрсөн жил картаа авчихсан оюутнууд яах вэ?

 

-Анги дэвшин суралцаж буй оюутнууд өнгөрсөн жилийн картаа сургалтын албандаа хураалгаж нэгдсэн журмаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аар сунгуулна. Харин сургуулиа төгссөн хүмүүсийн картыг сургуулиас ирсэн судалгааны дагуу энгийн хэлбэрт шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургадугаар сард сургуулиа төгссөн бол та картаа мөнгөөр цэнэглэж нийтийн тээврээр зорчих юм.

 

109 МЯНГАН ОЮУТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИХ ЭРХИЙГ ОЛГОНО

 

        МОХ-ны Төвлөрсөн арга хэмжээ хариуцсан менежер Д.Миеэсүрэн:

 

-Оюутны нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн картыг өнгөрсөн жилүүдэд МОХ-оос олгодог байсан. Харин 2015 оноос эхлэн “U money” картаар зорчих болсонтой холбогдуулан нийслэлийн Боловсролын газраар дамжуулан олгож байгаа. Өмнө нь 113 мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих карт олгодог байсан бол өнгөрсөн жил шинэ системд шилжсэнээр 60 орчим мянган оюутан хөнгөлөлттэй зорчих карт авсан. Энэ жилийн хувьд БСШУСЯ-наас 109 мянган оюутанд хөнгөлөлттэй зорчих эрхийг олгохоор болсон. Анх удаа карт захиалж буй оюутан хамгийн түрүүнд сургуулийнхаа сургалтын албанд хандах хэрэгтэй гэдгийг анхааруулъя.

 

МАНАЙД БЭЛДЭЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

 

        “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэс, тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал:

 

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ны зүгээс оюутны карт олголтын ажлын бэлтгэлийг бүрэн хангасан. Өнгөрсөн жил карт авчихсан хэрнээ зорчих эрх нь хаагдсан оюутнууд сургууль, Боловсролын газраар дамжуулан манайд хандаж албан ёсоор сунгуулна. Харин нэгдүгээр курс болон өмнөх жил карт аваагүй оюутнууд материалаа бүрдүүлээд 3600 төгрөгийн хураамжаа төлөөд картаа авна. МСҮТ, коллежийнхон нийслэлийн Хөдөлмөрийн газраар дамжуулан сунгалтаа хийлгээрэй. Манайд бэлдэц хангалттай бий. Өнгөрсөн жил 90 орчим мянган оюутан “U money” карт авч зорчсон байдаг. Энэ жилийн хувьд хэчнээн оюутан картаар зорчихыг Боловсролын газраас манайд тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна. Нийслэлээс төсөв мөнгөндөө тохируулж квот тогтооно. Үүний дагуу бид оюутнуудыг картжуулна. Сунгалт хийхэд картыг заавал хурааж авна. Оюутнууд жилд нэг удаа картаа сунгуулчихвал сар бүрийн 1-нд автоматаар цэнэглэх юм.

 

ОЮУТНУУД СМАРТ КАРТНЫ ТАЛААР ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА

 

        Албаныхны мэдээлснээр ирэх сарын 15-наас оюутнууд нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчих эрхээ эдлэх юм байна. Харин оюутнууд “U money” картаа хэрхэн захиалж, сунгуулах талаар ямар мэдээлэлтэй байгааг сонслоо.

 

МУБИС-ийн I курсын оюутан Т.Гэрэлмаа: -Би энэ жил шинээр оюутан болж байгаа. Одоогоор смарт картаа хэрхэн захиалж авах талаар мэдээлэлгүй байна. Ирэх сарын 1-нд сургууль дээрээ очиж байж л мэдэх байх.

 

МУБИС-ийн Дүрслэх урлагийн ангийн II курсын оюутан Г.Хүрэлбаатар: -Өнгөрсөн жил 3600 төгрөг төлөөд картаа захиалж байсан. Маш богино хугацаанд захиалга авсан учраас зарим найз маань захиалж амжаагүй. Энэ жил мөн адил ямар ч мэдээлэлгүй байна. Хөнгөлөлтийн карт нэг жилийн хугацаатай гээд өнгөрсөн тавдугаар сард эрхийг нь хаасан. Би оюутны байранд амьдардаг. Уг нь оюутны байранд байдаг хүүхдүүдэд карт өгдөггүй. Миний хувьд амралтын өдрүүдэд ажил хийдэг учраас хороололд байдаг ахынхаа хаяг дээр бичиг хийлгэж байж карт авсан. Сунгалтаа хаана яаж хийлгэхээ мэдэхгүй л байна.

 

Үндэсний их сургуулийн IV курсийн оюутан Л.Дашзэвэг: -Сунгалтаа хэрхэн яаж хийлгэхийг сайн мэдэхгүй байна. Есөн сар гараад смарт карт авах материалаа бүрдүүлж өгөх юм шиг байна лээ. Өмнө нь сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан тус картыг захиалсан. Өнгөрсөн жилийн хавар 8900 төгрөг төлж виза карт захиалсан оюутнууд л смарт картаа авсан байх. Маш бага квот ирсэн учраас маш их дугаар үүсч байсан. Хүн бүр л хөнгөлөлттэй зорчихыг хүсч байгаа шүү дээ. Өмнө нь бид нийтийн тээврээр үнэгүй зорчдог байсан. Гэтэл одоо сард 44 удаа л үнэгүй зорчих эрхтэй болсон. Тиймээс квот тогтоохгүйгээр бүх оюутанд хөнгөлөлтийн карт өгвөл сайн байна.

 

Ц.Заяа

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (37.115.185.121)

    2017-01-05

    Кормить нужно правильно Бытует мнение, что больше всего на внешний вид груди влияет кормление. Благоприятное географическое положение города обеспечивает превосходную транспортную артерию для передивижения между Центральной Европой и Адриатическим морем. Для опросов вы можете выбирать удобное для вас время. Вере в заслуженное счастье, вере в счастье родных и близких. Но хуже - это не значит, что плохо. Тем не менее, мощи Святых и после жизни исцеляют людей. Для этого разрабатываются инвестиционные портфели, то есть пакеты инвестиционных услуг с различными степенями доходности и рисков. Читайте также в нашем каталоге: Арбористика. Вы также можете выяснить, куда можно отправить картридж на переработку, и тем самым внести свой вклад в сохранение окружающей среды. Входящим в его состав, разглаживает и усиливает блеск кудрявых волос, а также предотвращает электростатическое воздействие. Самый распространенный тип недвижимости в Алтеа и его окрестностях - виллы и таунхаусы. Авторизуйтесь для получения доступа. Достоинствами светопрозрачных ограждающих алюминиевых конструкций из данных серий является качественная изоляция помещения от холодной уличной атмосферы, поскольку крепежные элементы конструкции и терморазрыва остаются в холодной зоне. В любой даже самой счастливой и любящей семье время от времени могут возникать конфликтные ситуации. Она имеет в виду лабораторную характеристику данного микроба и не принимает во внимание значение его в клинике. Опытные любители оффлайн покера, играющие на наличные только в покерных клубах и с друзьями, и понятия не имеют о том, насколько интересен и привлекателен онлайн покер. Этот конгресс никогда не закончится, потому что мы перешли какую-то грань, за которую раньше не могли прорваться. Так что правилам сложения успешных отношений мы будем учиться опять на ошибках Кати, Насти и Алисы — которых сыграли уже полюбившиеся нам актрисы. Многие люди предпочитают "творить такие себе садики" под окнами своими квартир. Авторизуйтесь для получения доступа. В 1925 году был похоронен в мавзолее известный советский военачальник Григорий Иванович Котовский. Котенку нужно поставить постельку и мисочки с водой и едой. Стоит только добавить к исходным ингредиентам тертого или дробленого грецкого ореха и вкус сразу поменяется. Статья о том в каких отраслях и для каких целей используется древесный уголь. Турецкая ангора Немного информации о кошке породы турецкая ангора Часто задаваемые вопросы по усыплению животных (собак, кошек) эвтаназии Каких животных усыпляют? Тип изоляционного материала зависит от целевого использования трубопровода и места его прокладки. В нем нарком призвал "проверить и очистить армию буквально до самых последних щелочек". Помимо большого ассортимента выпечки мы наблюдаем большое изобилие рецептов всевозможных каш и супов. В нашей семье этим занимаюсь я. Такая мебель была гораздо дешевле, чем из массивной древесины. бязь в киеве недорого русский сувенирный платок в новороссийске газель бортовой бу уфа авито 70000р насос для проведения гидравлических испытаний лип спойлер на поло седан в самаре где

  • (103.212.116.109)

    2016-08-25

    ЗӨВ ШҮҮ

  • f... (202.5.196.9)

    2016-08-25

    Oyutnuudig ingej tetgehee bolimoor ym. Huurhii muu suragchdig blhor bultelzuuleel mungu chin dutuu bn geel zagnaal muuhain bnlee. Showdaj nargih blhoroo asar bayan, deer ni gemt hereg, hev juram zurchinu, hamag l uudgui ym oyutnuudaas l garch bn shde