“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томиллоо

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа. Гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтнууд томилогдлоо. Харин хараат бус гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.115.47)

    2016-08-26

    Маш зөв. Хулгайчдын гараас чөлөөлөх хэрэгтэй. Ялангуяа МУИС учраа олохоо байсан. Гантөмөр, Насанбаяр хоёр тоглож гүйцсэн.

  • Зочин (150.129.143.105)

    2016-08-25

    Ардын нам Улсын эдийн засагт голлох үүрэгтэй "Эрдэнэт" , "Монголросцветмет" , "Эрдэнэс таван толгой" , "Бага нуур" , "Шивээ-Овоо" зэрэг Уул уурхайн үйлдвэрүүд ,"ИНЕГ", "МИАТ" , "Төмөр зам" , "ТЭЦ"-үүдийн Захиралуудыг болон Төрийн өмчит Их сургуулиудын удирдлагуудыг яаралтай сольж эдийн Засгийн бодлогоо хэрэгжүүлэх ёстой